close

Crypto

Crypto

Marvel 2022 он гэхэд албан ёсны NFT-гээ VeVe marketplace дээр гаргахаар төлөвлөж байна

Marvel-г та бид Wolverine, Spiderman, Iron Man, Captain America гэх мэт олон алдартай дүрүүдээр нь мэддэг. Тэгвэл 2022 он гэхэд Marvel виртуал зах зээл дээр нэвтрэх оролдлого хийх гэж байна. VeVe виртуал зах зээл дээр nonfungible tokens(NFT) болон Digital comic books-уудтэй болхоор төлөвлөж байгаа тухайгаа мэдэгдлээ.

Marvel Entertainment нь мэдэгдэхдээ Orbis Blockchain Technologies-тэй хамтран энэ жилийн сүүлчээс эхлэн VeVe дижитал маркет дээр NFT болон дижитал цуглуулгыг гаргахаар болсон гэдгээ мэдэгдэв. NFT-үүдэд дижитал цуглуулгууд, комикс номуудыг багтаасан бөгөөд Marvel-ийн шүтэн бишрэгчид худалдан авалт хийхээс гадна виртуал үзэсгэлэнгийн танхимд өөрсдийн NFT-г байрлуулж бусдад үзүүлэх боломжтой байх гэнэ.

NFT-р дамжуулан фенүүд урьд өмнө хийж чадаагүй цуглуулгаа цуглуулж, хуваалцаж таашаал авах боломжтой хувийн болон нийтийн дижитал цуглуулгуудыг бий болгох боломжтой болж байна.

Марвелийн бизнес хөгжил, стратеги хариуцсан дэд ерөнхийлөгч Даниэл Финк

Дижитал цуглуулгыг блокчейн дээр суурилж хийгдэх бөгөөд хэрэглэгчид VeVe-н хоёр дахь зах зээл дээр GEM токен ашиглан бусдад худалдаж, борлуулах боломжтой болно. VeVe програм нь одоогоор DC Comics, Star Trek болон бусад франчайзын баатруудтай дижитал цуглуулгуудыг санал болгодог.

NFT зах зээл аль хэдийн Далхий дахинд хөгжөөд нэгэн том салбар болон хөгжих боломжтойг харуулсан үйл явдалууд болсоор байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сард Адам Кубертийн бүтээсэн Хүн аалзны зураг бүхий NFT нь 25000 гаруй доллараар зарагдаж байсан бол DC комикийн зураачийн Wonder Woman NFT-ийг дуудлага худалдаагаар $ 1.85 сая доллараар худалдаж байсанаас тод томруун харж болно. Крипто зах зээл орон зайгаа тэлж буй нэг хэлбэр бол виртуал хөрөнгө гэх энэ ойлголт юм.

VeVe зах зээл 2020 оны 12-р сараас хойш 580,000 гаруй NFT зарж борлуулсан байна. NFT-ийн арилжааны зах зээлийн хэмжээ энэ оны 10 дугаар сар гэхэд 175 сая долларт хүрч, салбарын зах зээлийн үнэлгээ 470 сая долларт хүрнэ гэж Cointelegraph-с мэдээлж байна.

Монголчууд бид ч энэ салбарт хүч түрэн орж Монголын үнэт өв соёл, эд хөрөнгийг виртуал хэлбэрт оруулж Дэлхий дахинд зарлан тунхаглаж асар их хэмжээний мөнгө олох боломж байсаар байна. Жишээ нь: Чингис хааны түүхэн үзвэрийг виртуал-р бий болгож тэдгээрийг үзэж танилцах, зарим зүйлсийг нь худалдаж авах өмчлөх боломжийг олгох гэх мэт …. маш олон боломж бий бий.

read more
Crypto

Санхүүгийн нэгдсэн үйлчилгээг цахимжуулж, дижитал хөрөнгийг хэрэглээнд оруулах үндэсний хэмжээний томоохон хамтын ажиллагаа эхэллээ

Сүүлийн жилүүдэд санхүүгийн төрөл бүрийн үйлчилгээ хүрээгээ тэлж, өдөр тутмын энгийн хэрэглээ болж байна. Дэлхий дахинаа аль хэдийнээ байр сууриа олж буй дижитал хөрөнгийн зах зээл Монголын хөрсөнд хэрхэн нэвтэрч, хэрэглээ болох нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан ч даатгал, зээл, хөрөнгийн биржийн үйлчилгээ хослон нэгэн цогц бүтээгдэхүүн болох нь тодорхой боллоо.

Монголын анхны ICTG Security Token буюу аливаа биет болон биет бус хөрөнгийг дижитал хөрөнгө болгон хөрвүүлэх боломжийг олон нийтэд танилцуулж, ердөө 3 хоногийн дотор 16.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж чадсан түүчээ компаниудын нэг Ай Си Ти Групп ХХК болон Монре Даатгал ХХК, Монголын анхны Блокчейнд суурилсан Peer-to-Peer үйлчилгээтэй Зээл Эм Эн Платформ ХХК, Монголын хөрөнгийн биржийн гишүүн байгууллага Стандарт Инвестмэнт ҮЦК ХХК нь 2021 оны 6-р сарын 3-ны өдөр Стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, xарилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны гол зорилго нь харилцагч компаниудын үйл ажиллагааг нэгтгэх, дата даатгалын бүтээгдэхүүн бий болгон, токеныг хэрэглээнд оруулж, дижитал хөрөнгө барьцаалсан зээлийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх юм. Ингэснээр Монголд анх удаа барьцаа нь үнэлгээгээр үнэлэгдэх дижитал хөрөнгийг бий болгоно. Түүнчлэн гаднын болон дотоодын хөрөнгө оруулагчдад Монголын дижитал хөрөнгийн зах зээлд нэвтрэх үйл ажиллагааг зуучилж, брокерын үйлчилгээ, хөрөнгө оруулалтын зөвлөх, андеррайтер зэрэг цогц үйлчилгээг олон улсын стандартын дагуу техник технологийн дэвшлийг ашиглан хүртээмжтэйгээр нийлүүлэх аж.

Эдгээр үндсэн зорилтод тулгуурлан Монре Даатгал, Зээл Эм Эн Платформ ХХК-ийн  гүйцэтгэх захирал П.Эрдэнэбаатар, Стандарт Инвестмэнт ҮЦК-ийн гүйцэтгэх захирал З.Төрболд болон Ай Си Ти Групп ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн нар гэрээнд гарын үсэг зуран цаашид урт хугацаанд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Харилцагч талуудын хамтын ажиллагааны санамжид гарч буй эдгээр зарчим нь олон шинэлэг боломжийг нээж, тогтвортой харилцаа, нөхөрлөлийг үүсгэх бөгөөд нийгэмд тулгарч буй санхүү эдийн засаг, технологийн нийтлэг асуудлыг шийдвэрлэх юм. Энэхүү зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд талуудын баг бүрэлдэхүүн бүрэн дүүрэн итгэлтэй байгаагаа тус арга хэмжээнд илэрхийлсэн юм.

Дээрх хамтын ажиллагааны зорилтууд амжилттай хэрэгжсэнээр бид санхүүгийн цогц үйлчилгээг цаxим аргачлалаар авах боломж үүсэж байна. Ингэснээр даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх даатгалын зээл, эмэгтэйчүүдийг дэмжих жижиг дунд үйлдвэрлэлийн зээл гэх мэт бүх төрлийн зээлийн үйлчилгээг цахимаар авах боломжийг нээх болно. Түүнчлэн олон улсад эрчимтэй хөгжиж байгаа технологийн шийдлийг GIZ буюу Германы эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагатай хамтран  Монголчууддаа бодит хэрэгцээ болгон өгч буйгаар онцлог юм.

Ташрамд дуулгахад Монре Даатгал ХХК нь зөвхөн 2020 оны байдлаар 305,000 гаруй харилцагчийг даатгаж, 3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна. Мөн “MAS” болон “Автохаб” компаниудтай хамтран замын хажуугийн үйлчилгээтэй машины даатгалын бүтээгдэхүүнийг Монголд анх удаа нэвтрүүлж даатгалын найдвартай хамгаалалт, нөхөн төлбөрийн түргэн шуурхай үйлчилгээ зэргээр өөрийн онцлог давуу талыг бүтээн 26 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулсаар байна. Монголын анхны Блокчейнд суурилсан Peer-to-Peer зээлийн үйлчилгээтэй  Зээл Эм Эн платформ нь 2 жилийн хугацаанд 250 мянган бүртгэлтэй харилцагч, 14 тэрбум төгрөгийн зээл олголтыг цахим гэрээгээр баталгаажуулжээ. Ингэснээр үйл ажиллагаагаа 100 хувь цахимаар явуулж буй анхдагч байгууллага болж байна. Мөн Стандарт инвестмент ҮЦК ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдаж, эдүгээ Монголын ТОП-10 үнэт цаасны компанийн нэг болжээ. Тэд Монголд цахим брокерын (DBX) системийг Айсити групптэй хамтран анхлан хөгжүүлж, нийтийн хүртээл болгосноор Монголын санхүүгийн зах зээлийг олон улсын түвшинд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

read more
Crypto

PayPal нь үйлчлүүлэгчиддээ криптогоо татах боломжийг олгоно гэж мэдэгдлээ

Дэлхийн төлбөр тооцооны аварга компани PayPal нь хэрэглэгчдэдээ криптовалютаа гуравдагч ямар нэг түрийвч рүү татах авах боломжийг олгохоор төлөвлөж байгаа талаараа CoinDesk’s Consensus 2021 бага хурлын үеэр мэдэгдлээ. Одоогийн байдлаар PayPal нь хэрэглэгчдэд биткоин (BTC, + 4.47%) болон бусад криптовалютыг 2020 оны 10-р сараас хойш худалдаж авах боломжийг олгосон хэдий ч криптовалютын платформоос гадагш нь шилжүүлэх боломжгүй байгаа юм.

(more…)
read more
Crypto

Security token Offering буюу Цахим IPO гэж юу вэ? Таньд ямар давуу талуудыг бий болгож болох бол

Security token offering товчлолоор нь STO буюу tokenized IPO гэх ойлголт сүүлийн үед crypto ертөнцөд нэлээд яригдах болсон. Тэгвэл энэ удаад энэ зүйлийн талаар өөрийн өнцөгөөс тайлбарлах гэж оролдохоор боллоо. STO гэдэг нь үнэт цаасаар баталгаажсан token гэж нэрлэгддэг бөгөөд token-жуулсан дижитал үнэт цаасыг криптовалютын бирж эсвэл аюулгүй байдлын tokens-уудын биржүүд дээр зарж борлуулж олон нийтэд санал болгох хэлбэр гэж хэлж болно. Tokens ашиглан үнэт цаас, хувьцаа гэх зэрэг санхүүгийн бодит хөрөнгийг арилжаалж, гүйлгээг token-р баталгаажуулж, хадгалахын тулд blockchain virtual ledger системийг ашигладаг нь илүү найдвартай, хурдан шуурхай, ил тод, үнэнч шударга байдлуудыг бий болгоно.

(more…)
read more
Crypto

Хятад улс крипто валютыг хориглосноор BTC болон бусад крипто ханш огцом уналтыг үзүүлсээр байна

Өчигдөр БНХАУ-н санхүүгийн зохицуулалт хийдэг томоохон байгууллагууд болох National Internet Finance Association of China, China Banking Association болон Payment and Clearing Association of China-с Бээжин хотод санхүүгийн байгууллагууд болон төлбөрийн компаниудад криптовалютын гүйлгээтэй холбоотой үйлчилгээг үзүүлэхийг хориглосон шийдвэрийг гаргасан билээ. Мөн хөрөнгө оруулагчид болон бусад арилжаанд орогчидод крипто арилжаа хийхээс болгоомжлох сэрэмжлүүлгийг өгсөн байна.

(more…)
read more
Crypto

Elon Musk Тесла автомашинаа bitcoin-р борлуулахаа болино гэв

Elon Musk Тесла байгаль орчны асуудалтай холбогдуулан автомашин худалдан авахдаа биткойноор авахыг болино гэж мэдэгджээ. Өнгөрсөн хоёрдугаар сард $1.5 billion bitcoin-г худалдаж авч хойшид ч өшөө илүү хөрөнгө оруулалт хийх талаар дурьдаж, компанийхаа төлбөрийн хэрэгсэлд ашиглана гэж мэдэгдэж bitcoin-ы одоогийн өндөр ханшинд ирэхэд нь дэмжлэг болж байсан Elon Musk энэ удаад түүний эсрэг байр суурь илэрхийллээ.

(more…)
read more
Crypto

Криптовалют: Musk SpaceX & Doge coin төсөл

Технологийн тэрбумтан Elon Musk ойрын өдрүүдэд нэлээдгүй шуугианыг тариад амжсан. Өнгөрсөн бямба гаригт Elon Musk Saturday Night Live(SNL) шоунд оролцож Doge coin болон SpaceX-тэй холбоотой хөтөлбөрүүдийхээ талаар ярина гэж олон хүн хүлээж байв. Учир нь тус шоу-нд Doge-той холбоотой ямар нэгэн мэдээлэл гарна гэсэн сургаар Doge coin-н ханш өсөөд байсан юм. Гэвч тус шоу-нд Elon Musk Dogecoin-г “Hustle” гэж хэлсэнээр

(more…)
read more
Crypto

Ethereum үүсгэн байгуулагч Vitalik Buterin Дэлхийн хамгийн залуу крипто тэрбумтан болжээ

Кридтовалютын зах зээл 2021 он гарсанаас хойш нэлээд өөрчлөлтүүдээр дүүрэн байгаа. Бидний хамгийн сайн мэдэх BTC-н ханш түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлтүүдээ удаа дараа үзүүлээд байгаа билээ. Тэгвэл BTC-н дараа орох өндөр ханштай coin бол Ethereum юм.

(more…)
read more