close
Daily News

Технологийг буруу ашиглах явдалууд бас байдаг

Хүмүүсийн эрүүл мэндэд дэмжлэг болох тусламж үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий маш олон app-ууд байдаг. Тэгвэл тэдний бараг 80% нь National Health Service(NHS)-н стандартын шаардлага хангадаггүй гэжээ. Онлайнаар эрүүл мэндтэй холбоотой 370,000 орчим програм байдаг гэж Orcha(chief executive NHS) хэлэв.

Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг platform-уудын 80% нь National Health Service(NHS)-н стандартын шаардлага хангадаггүй

Одоогоор тэд 5000 орчим аппликешныг хянаж үзээд олон муу жишээг олсон байна. Жнь:
– Чихрийн шижин өвчний менежментийн аппликейшн нь мэргэжилтнүүдийн дэмжлэггүйгээр эмнэлгийн нарийн төвөгтэй тусламжийг санал болгодог
– Мэргэжлийн хүмүүсийн илтгэлгүйгээр дасгалын төлөвлөгөө санал болгодог физик эмчилгээний апп ъ
– Хоёр жил гаруй хугацаанд аюулгүй байдлын шинэчлэлт хийгээгүй тамхичдыг тамхинаас гарахад туслах програм гэх мэт
Нарийн мэргэжлийн тэр дундаа хүний эрүүл мэнд, амь настай холбоотой салбарт үйл ажиллагаа явуулна гэдэг бол стандарт, дүрэм журам, мэргэжлийн боловсон хүчин зэрэг маш чухал гэдгийг дахин сануулж байна. Ер нь мэргэжлийн хүний үгийг сонс гэж үг байдаг. Манай оронд ч бас ялгаагүй ижил зүйлс ажиглагддаг:
– Яг ямар мэргэжилтэй нь мэдэхгүй хоёр хүн турах, зөв хооллолт, зөв амьдрал гээд л facebook-р яриад байдаг. Ядаж байхад маш олон хүн даган дуурайна
– Бас нэг хоёр нөхөр зөв хос, юу юу ч билээ бас л яриад, зөвөлгөө энэ тэр хүртэл өгөөд байдаг. Бас л маш их хүн дагадаг.
– Бараг бүгд л ёог, турах арга гэдэг зүйлийг заадаг болчихсон гээд л …
Яг тухайн зүйлээрээ мэргэшсэн үү, хэр боловсролтой вэ гэдэг нь хэнд ч түй ч хамаагүй мэт. За энэ хэд ч яахав хор хөнөөл нь харьцангуй бага байж мэдэх чиглэлүүд байх.
Нарийн мэргэжлийн чиглэлүүд дээр бид илүү мэргэжлийн хүний үгийг сонсох, албан ёсны байгууллагаас нь гаргасан мэдээлэл, мэдлэгт суурилж үйлдэлээ хийдэг болох хэрэгтэй мэт.
Програм гэдэг бол чаддагт нь чаддаг зүйлийг нь хийх боломжийг олгох, хялбар болгох зорилготой болхоос өмнөөс нь ажлыг нь хийх гэсэн утга биш юм.
Tags : featuredmobilesamsung
admin

The author admin

Leave a Response