close
Daily News

Boston Dynamics-н агуулахын ажилтан Stretch роботтоо танилцууллаа

Ажилтан роботын зах зээлд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн Boston Dynamics 29-нд шинэхэн нэгэн роботын төрлөө танилцууллаа.

Шинэ робот нь компанийг ложистикийн салбарт хүчирхэг байр сууриа олж авахад туслах бөгөөд логистикийн салбарт автоматжуулалтын уян хатан шийдлүүдийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг дэмжих болно гэж мэдэгдэв.

Сүүлийн 10 жил цахим худалдааны салбар Дэлхий дахинд огцом өсөлттэй явж ирсэн. Хойшид ч улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд үүнийг дагаад бараа бүтээгдэхүүнийг дамжин өнгөрүүлэхээс эхлээд хэрэглэгчийн гар дээр очих хүртэл түр хадгалах агуулахууд ихээр олширсон. Мэдээж хэрэг агуулахад учирдаг томоохон хүндрэлүүд бол барааг ачиж буулгах, зөв байршуулах, зөв олох гэх мэт хүнд хүчир төвөгтэй ажлууд байдаг.
Тиймдээ ч Boston Dynamics нь ухаалаг агуулахын ложистикийн хэрэгцээг хангах зорилготой байгаагаа илэрхийлэв.

Одоогоор 23кг жинтэй хайрцагыг 1 цагт 800 ширхэгийг зөөх хүчин чадалтай аж.

Tags : mobile
admin

The author admin

Leave a Response