close
Crypto

Security token Offering буюу Цахим IPO гэж юу вэ? Таньд ямар давуу талуудыг бий болгож болох бол

Security token offering товчлолоор нь STO буюу tokenized IPO гэх ойлголт сүүлийн үед crypto ертөнцөд нэлээд яригдах болсон. Тэгвэл энэ удаад энэ зүйлийн талаар өөрийн өнцөгөөс тайлбарлах гэж оролдохоор боллоо. STO гэдэг нь үнэт цаасаар баталгаажсан token гэж нэрлэгддэг бөгөөд token-жуулсан дижитал үнэт цаасыг криптовалютын бирж эсвэл аюулгүй байдлын tokens-уудын биржүүд дээр зарж борлуулж олон нийтэд санал болгох хэлбэр гэж хэлж болно. Tokens ашиглан үнэт цаас, хувьцаа гэх зэрэг санхүүгийн бодит хөрөнгийг арилжаалж, гүйлгээг token-р баталгаажуулж, хадгалахын тулд blockchain virtual ledger системийг ашигладаг нь илүү найдвартай, хурдан шуурхай, ил тод, үнэнч шударга байдлуудыг бий болгоно.

STO нь зохицуулалтад орох боломжтой байдаг нь ICO-с илүү найдвартай хөрөнгө оруулалтын хувилбар болоод байгаа. ICO нь зохицуулалттай хөрөнгийн бирж дээр хийгддэггүй тул IPO-тай шууд харьцуулах боломжгүй байдаг. Тиймээс уламжлалт зохицуулалттай хөрөнгийн биржүүд нь STO (токенжуулсан IPO гэж нэрлэдэг) -г ашиглаж эхэлсэнээр ихээхэн үр ашиг, зардлыг хэмнэх, хурдан шуурхай байдал, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх гэх мэтчилэн олон боломжуудыг бүрдүүлж өгч байна. Арилжаанд оролцогчид талаас харвал STO нь үнэт цаас, хувьцаа худалдаж авахдаа заавал дундын дамжуулагч байгууллагаар дамжих шаардлагагүйгээр хүссэн үедээ шууд криптовалютын биржээр дамжуулан худалдаж авах, зарах боломжийг олгож байгаа нь хэрэглэгчидэд маш том давуу талыг бий болгож байгаа.

STO-н ICO-с ялгагдах гол ялгаа нь ICO token-д санал болгож буй криптовалютын coin-р баталгааждаг бол STO нь бодит хөрөнгийн бирж, санхүүгийн зохицуулалттай газруудын хяналтан дор гаргадаг хувьцаа, үнэт цаасаар баталгаажиж байгаад оршино. Өөрөөр хэлбэл STO нь бодит компанитай холбоотой бонд эсвэл хувьцаа гэх мэтчилэн үнэт цаас гэсэн үг юм. Энэ утгаараа STO нь IPO-тэй илүү төстэй ижил гэж үзэж болно. IPO хийсэн үнэт цаасны нэгэн адил STO нь саналын эрх, ногдол ашиг авах зэрэг эдлэх ёстой эрхийг адилхан эдэлдэг.

Одоогоор криптовалютын томоохон биржүүд энэ үйлчилгээг аль хэдийн бий болгож нэвтрүүлээд эхэлсэн байгаа бөгөөд Дэлхийн хамгийн том криптовалютын бирж болох Binance нь STO дээр суурилсан Stock Tokens нэртэй үйлчилгээг бий болгоод багагүй хугацааг өнгөрөөж байна. Бидний сайн мэдэх Tesla компани 4 сарын 12-ны өдөр Binance дээр өөрсдийн хувьцаагаа STO-р гаргасаныг та дуулсан байх. Одоогийн байдлаар Binance криптовалютын бирж дээр Apple, Coinbase Global, Microsoft Corporation, MicroStrategy Incorporated, Tesla зэрэг компаний STO арилжаалагдаж байна.

Хэрэв суурь хувьцааны үнэ өсвөл STO-н үнэ дагаад өсч, суурь хувьцааны үнэ унавал STO-н үнэ буурах болно. Учир нь STO нь ардаа өмнө нь хэлсэнчлэн бодит хувьцаатай уялдаж түүгээр баталгаажсан байдагт оршиж буй юм.

Аудит, зөвлөх үйлчилгээний KPMG компанийн тооцоолж буйгаар 2025 он гэхэд токенжсон үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 8 триллион долларт хүрэх дүр зураглалтай байна гэсэн байна

Токений суурь болох үнэт цаас нь бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэний зэрэгцээ блокчейн технологи дээр давхар бүртгэл хийгдэх тул хөрвөх чадвар, найдвартай байдлын хувьд илүү олон давуу талыг хөрөнгө оруулагчдад олгож байна. Мөн хувьцаа, үнэт цаасыг токенжуулснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд санал авах, ноогдол ашиг тараах зэрэг үнэт цаас эзэмшихтэй холбогдон үүсэх олон эрх үүргийг хялбаршуулах, хүссэн үедээ зарах, борлуулах, эргүүлэн худалдаж авах боломж үүсэх юм. Цаашид блокчейн технологийн хөгжил, хэрэглээ нэмэгдэх тусам токенжуулсан үнэт цаасны давуу тал олон чиглэлээр нэмэгдэх чиг хандлага аль хэдийн үүсээд эхэлжээ.

Уламжлалт IPO хийх аргачлал нь тухайн хувьцааг худалдаж авах иргэдэд процессийн болон ойлгомжгүй олон асуудалыг үүсгэдэг. Та хувьцаа авахын тулд заавал дундын зуучлагч итгэмжлэгдсэн байгууллагаар дамжуулж данс нээлгэж, хүсэлтээ өгч, бүртгүүлж байж авна. Буцаагаад зарахдаа бас л дундын зуучлагчаараа дамжуулна. Энэ нь тухайн компаний хувьцааг олон хүмүүст хүргэх боломжийг хомс байлгаж ирсэн. Тэгвэл STO бий болсоноор IPO хийх гэж буй компани нь STO-р гаргавал дээрх олон асуудалуудыг нэг дор шийдвэрлэж илүү өргөн цар хүрээг хамарч IPO хийх боломжтой болж байна. Та компанийхаа хувьцааг гаргахдаа ямар замыг сонгож болох вэ? Бодох л асуудал.

Tags : trending
ZZ

The author ZZ

Leave a Response