close
Daily News

Монголын анхны хувьцаагаар баталгаажсан токен буюу ICT SECURITY TOKEN гарах гэж байна

Энэ өглөөг нэгэн гайхалтай мэдээгээр угтаж байгаад маш их баяртай байна. Монголын хамгийн анхны хувьцаагаар баталгаажсан токенийг АиСиТи групп ХК гаргахаар болсон талаараа вэб сайтдаа мэдээлэл гаргаад байна. Тус токен ICT SECURITY TOKEN нэртэйгээр гарч байгаа бөгөөд 5 сарын 24-ны өдөр Trade.mn криптовалютын бирж дээр нэгж үнэ нь 130 төгрөгийн ханштайгаар арилжаалагдаж эхлэх юм байна. Одоогоос сар гарны л өмнө Tesla компани STO (security token offering-н талаар дэлгэрэнгүй мэдээллийг бидний өмнө оруулсан нийтлэлээс унших боломжтой ) гаргаж байсан бол Монголчууд бид техник технологийн хувьд тэр дундаа blockchain технологиор хоцроогүй, зэрэгцэж алхах боломжтой гэдгийг харуулсан мэт үйл явдал болж байх шиг надад санагдаж байна.

Нийтдээ 1,428,600,000 ширхэг токен гаргаж байгаа бөгөөд 124,793,954 ширхэгийг Хөрөнгө оруулагч нарт санал болгох, 180,660,460 ширхэгийг хадгалах, 1,123,145,586 ширхэг нь одоогийн хувьцаа эзэмшигчдийн хувьцааг токенжуулахад зарцуулагдах токений хэмжээ аж.

Хэрхэн худалдаж авах ?

ICTG токенийг худалдаж авхыг хүсвэл та дундын үнэт цаас, хувьцааны гуравдагч байгууллагаар үйлчлүүлэх шаардлагагүй бөгөөд шууд криптовалютын бирж болох trade.mn -р дамжуулан өөрийн хүссэн хэмжээгээр худалдан авах боломжтой. Trade нь Bitcoin болон олон улсын зах зээл дээрх бусад криптовалютын арилжаанд оролцох боломжийг бүрдүүлсэн 116,000 харилцагчтай Монголын хамгийн том, анхны криптовалютын онлайн бирж юм.

Энэхүү үйл явдал нь Монголд анхдагч болж байгаа төдийгүй Дэлхий дахинд сүүлийн үед нэлээд эрэлттэй, трэнд болоод буй шийдэлийг нэвтрүүлж байгаагаараа онцлог санагдаж байна. Дэлхийн том компаниуд security token offering-р өөрсдийн хувьцаагаар баталгаажсан токенуудыг гаргаж криптовалютын биржүүдээр арилжаалж эхэлсэнийг уншигч та мэдэж байгаа байх. Тэгвэл энэ үйл явц Монголд бий болох сайхан эхлэл, боломжийг нээж өгсөн үйл явц болж байна гэж харж байна. Ар араасаа Монголын томоохон компаниуд хувьцаагаар баталгаажсан токенуудыг гаргаж эхлэх нь дамжиггүй бизээ.

АиСиТи групп-н тухай:

АиСиТи групп ХК-н хувьд 32 компани-д хөрөнгө оруулалт хийгээд байгаа бөгөөд нийтдээ групп-н хэмжээнд давхардсан тоогоор 2.5 сая хэрэглэгчидийг хамарсан 150 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлдэг байна. 2021 онд гэхэд 5 компани-д хөрөнгө оруулалт хийгээд байгаа талаар мэдээллийг та ICTG-Whitepaper-с илүү дэлгэрэнгүй харж болно. Ямартай ч тус групп нь IT, технологид суурьтай олон олон компаниудыг нэгтгэж “Мэдээллийн технологийн шилдэг шийдлийг ашиглан, хэрэглэгчиддээ тасралтгүй, найдвартай үйлчилгээг хүргэх” эрхэм зорилгоо болгон ажиллаж байгаа нь гайхалтай зүйл юм. Групп-н охин компаниудаас дурьдвал: та бидний сайн мэдэх Itools, Trade, Fibo cloud, Eclinic, Asterisk -с эхлээд олон компаниудыг дурьдаж болно.

Whitepaper-с миний анхаарлыг татсан бас нэгэн зүйл бол 5G технологи нэвтрүүлэлтийн төсөл байлаа. Хувьцаат токений талаар болон бусад мэдээллийн дэлгэрэнгүйг: https://ictgroup.mn/file/ICTG-Whitepaper-v1.pdf авах боломжтой.

Tags : featured
ZZ

The author ZZ

Leave a Response