close
Daily News

Freelancer-уудын шилдэг site-ууд. Яагаад freelancer болж болохгүй гэж? 🤝

Сүүлийн жилүүдэд програм хангамжийн салбарыхан freelancer хэлбэрлүү шилжих нь ихэссэн. Нөгөө талаас өөрсдөө ч ийм ажлын хэв маягт дуртай байх болсон. Хэрвээ та ажил амьдралын тэнцвэрийг үр дүнтэй зохицуулж чаддаг хүн бол freelancer нь таны хувьд тоглоомыг өөрчлөх маш том боломж гэж хэлэх байна. Та бага багаар freelancer болох эхлэлийг тавихад туслах үүднээс бид дараах мэдээллийг таньд хүргэж байна. 

IT програм хангамжийн мэдлэг бидэнд маш том давуу талуудыг бий болгож өгч байгаагийн нэг нь freelancer буюу та гэрээсээ төлбөртэй ажил авч гүйцэтгэх боломж юм 

Гэр цэвэрлэх, барилга барих, хоол хийх гэх мэтчилэн ажлууд бол бие махбодиороо заавал тухайн газарт байж хийх шаардлагатай байдаг бол Апп хөгжүүлэх, програмын код бичих, контент бүтээх гэх мэтчилэн ажлуудыг та гэрээсээ хийж гүйцэтгэж болно. Ингээд та бүхэндээ гэрээсээ ажиллах хүчэлтэй хүмүүст зориулагдсан вэбсайтуудыг хүргэж байна. Дараах сайтуудыг freelancer-н олон туршлагатай хүмүүсийн зөвлөмжүүдээс гаргасан тул таньд маш их хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. 

1. FIVERR  

Fiverr нь илүү чөлөөт зах зээлийг бий болгосон сайт юм. Хүмүүс дэлгүүрээ нээгээд үйлчилгээ үзүүлдэг зах зээл гэж ойлгож болно. Жнь та график дизайнер гэж бодьё. Та Fiverr дээр өөрийн үйлчилгээг нээж өөрийн чадварыг бусдад худалдаж зарж болно.  Энэ нь мэдээж таныг сорих сорилт байх болно.

2. UPWORK

Энэ нь Elance болон oDesk нарын нэгдэлээс бий болсон. Freelancer болон ажил олгогчидыг уулзуулж өгдөг. Маш олон ажил олгогчид өөрсдийн төслүүдийг оруулж шалгаруулалт зарлах ба freelancer-ууд өөрсдөд тохирох гэж үзсэн төсөл, ажлуудыг хийж гүйцэтгэх хүсэлтээ өгсөнөөр ажил олгогч аль freelancer-р хийлгэхээ сонгоно. 
 
 
Toptal нь онцлог бол маш хатуу шалгуур, механизмыг бий болгож тухайн шаардлагыг хангасан freelancer-уудыг өөрийн платформдоо нэгтгэдэг. Ингэснээр ажил олгогчид зөвхөн хамгийн шилдэг freelancer-уудаас ажлаа гүйцэтгүүлнэ гэсэн үг юм. Мэдээж үүнийгээ дагаад ажлын үнэлгээ өндөр байх ба freelancer-ууд өндөр цагийн хөлс авах юм. Чанар дагаж үнэээ гэж.

4. CODEMENTOR

Програм бичих нь тийм ч хялбар ажил биш юм. Анхлан суралцагчидаас эхлээд туршлагатай хөгжүүлэгчид хүртэл асуудал тулгардаг. Тэгвэл Codementor нь хэрхэн програмчлах, хөгжүүлэх талаар чиглүүлэг авах, удирдамж авах хүсэлтэй хүмүүст зориулсан mentor freelancer-уудын цугларал юм. Хэрвээ та өөрийгөө ямар нэгэн чиглэлд mentor хийх хэмжээнд гэж үнэлж байгаа бол үзээд алдахад илүүдэхгүй. 

5. ARC 

Arc нь компаниудад алсаас ажиллах чадвартай шилдэг хөгжүүлэгчдийг ажилд авахад зориулагдсан. Энэ нь компаний өндөр зардлыг хэмнэж, дээд зэргийн чанартай ажлыг хангаж өгдөг. Хэрэв та үйлчилүүлэгчийн шаардлагыг хангахуйц зөв програмчлалын ур чадвартай гэж бодож байгаа бол өөрийгөө сориод үзээрэй. Гэрээсээ Монголоос гадны компанид ажиллах боломжтой юм шүү.

6. CONSTANT CONTENT 

Та зөвхөн програмын код бичихгүй байж болно. Та англи хэлний бичгийн өндөр чадвартай бол яагаад техникийн бичиг баримт бичиж болохгүй гэж. Олон стартаппууд эсвэл томоохон технологийн аварга компаниудад цар хүрээгээ тэлэх, ажлаа эхлүүлэхэд эхэлж хийгдэх ажил бол техникийн бичиг баримт түүнтэй холбоотой зүйлс байдаг. Энэ хэрэгцээ шаардлагаа хангахын тулд тэд freelancer-уудад хандах явдал элбэг. Энэ сайт нь тэдгээрийг учруулж өгөх болно.

7. DESIGNCROWD 

График дизайны ажил бол freelancer-уудаар хийлгэдэг хамгийн түгээмэл ажлуудын нэг байдаг. Энэ platform дээр энэ чиглэлийн маш олон захиалгат ажлууд орж ирдэг. Монгол залууст энэ бол авч хийхэд маш боломжтой ойрхон ажлууд гэж бодож байна. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг үг байдаг. Оролдоод үз нэмэлт орлого, нэмэлт боломж, мэдлэг туршлага бага ч гэсэн олж авна. Таньд алдах зүйл байхгүй. #Амжилт

Tags : applications
admin

The author admin

Leave a Response