close
Daily News

Компаний өгөгдөлтэй холбоотой бүх асуудалыг 252-Business data Platform шийдвэрлэх болно

Тогтвортой өсөлт бий болгож, өрсөлдөөнөөс ялгарахыг зорьж буй бүх л компани зах зээлийн хөгжлийн жамаар технологийн дэвшил нэвтрүүлэх шаардлагатай болоод байна. Үүний төлөө том, жижиг гэлтгүй бүгд л дижитал шилжилт хийж өөрт болон зах зээлд тулгарч буй асуудлаа шийдэхээр шинэ программ хөгжүүлэх эсвэл үйл ажиллагаагаа хөнгөвчлөх ERP, CRM, SCM-д зориулсан гадна болон дотоодын системүүдийг нэвтрүүлж байна.

Мэдээж энэ нь тухайн компани-д цахим өгөгдөлүүдийг үүсгэж эхэлж буй хэрэг. Компаниудын дараагийн алхам бол энэ тоон өгөгдөлүүдийг зөв зохистой удирдаж, бизнесийн үйл ажиллагаандаа ашиглах явдал болоод байна. Өнөөгийн түвшинд Монголын том жижиг хамаагүй бүх компаниуд өгөгдөлөө боловсруулж үр дүнг нь ашиглаж чадахгүй, ашиглалтын түвшин маш доогуур байна.

Өгөгдөлийг боловсруулж ашиглах нь маш чухал гэдгийг анзаарсан, ойлгосон компаниуд өгөгдөл рүүгээ илүү анхаарал хандуулаад эхэлчихсэн. Гэсэн хэдий ч өгөгдөлөө хэрхэн зөв урт хугацаанд ашиглаж үр дүнгүүдээ сайжруулах тал дээр учир дутагдалтай байсаар байна. Зарим компаниуд өгөгдөлөө яаж ашиглах учираа олохгүй, ойлгохгүй байгаа байдал ч их.

Өгөгдөл боловсруулалт дээр бидний анзаардаггүй олон дутагдалууд байдаг.

  • Өгөгдлийг зөөвөрлөх, цуглуулах процесс нь гараар явагддаг. Энэ нь өгөгдөл боловсруулалтын үр дүнг удаашруулах, өгөгдөл орхигдох, зөрөх, цаг хугацаа их шаардсан ажлуудыг бий болгох гээд олон дутагдалууд бий.
  • Өгөгдөл боловсруулах гэдгийг санхүүгийн тайлан гэж ойлгодог нь өрөөсгөл. Хэрвээ өгөгдөл боловсруулалт гэдэг зүйлийг тайлан гэж ойлгож байсан бол BI төрлийн tool-үүд ингэтлээ хөгжихгүй байсан гэдгийг бодох хэрэгтэй
  • Өгөгдөл боловсруулалтыг хийхдээ excel, file, олон төрлийн системүүдээс өгөгдөлийг авч гар аргаар нэгтгэж түүн дээрээ excel, BI төрлийн системүүд ашиглаж ажилбарууд хийж байна. Энэ нь тухайн хүний потенциалын түвшинд л хязгаарлагддаг. Тогтсон хэдэн тайлангийн загвартай түүний дагуу сард, улиралд нэг тайлангууд бэлтгэж явдаг байдалаа өгөгдөл боловсруулалт гэж ойлгож байна.

Дурьдвал маш олон асуудалууд, анзаарагддаггүй зүйлсүүд бий. Нөгөө талаас өгөгдөл дээр ажиллах боловсон хүчин хомсдолтой, энэ чиглэлд ажилсан туршлагатай инженерүүд цөөн. Энэ нь компаниудад өгөгдөлөө боловсруулж ашиглахгүй байгаа байдалд нөлөө үзүүлж буй.

Тэгвэл 252 Business Data Platform нь компаний өгөгдөлтэй холбоотой бүх асуудалуудыг цогцоор нь шийдвэрлэх гэж гарч ирж буй шийдэл гэж хэлж болох юм байна. Тус платформыг танай байгууллага авч ашигласнаар өгөгдөлтэй холбоотой бүх зүйлс бүтэн автомат болох боломжтой. Өгөгдөлийг цуглуулах, цэгцлэх, цэвэрлэхээс эхлээд стандарт өгөгдөл боловсруулалтууд нь хүртэл автомат ML-н тусламжтайгаар хийгддэг.

  1. Өгөгдөлийг цуглуулах, цэгцтэй зөв хадгалах, зөөх ажлуудыг автоматаар 252ETL tool нь хийж гүйцэтгэнэ. Бүх төрлийн өгөгдөлийн сан болох Oracle, MSSQL, MySql, PostgreSql-с эхлээд Excel, CSV, XML зэрэг файлуудаас өгөгдөлийг татаж оруулах чадалтай юм байна. Мөн бүх төрлийг API-уудтай холбогдож өгөгдөлийг зөөвөрлөнө. Өгөгдөлийг зөөвөрлөхдөө өгөгдөлийг цэвэрлэх, нэмэх хасах, нийлүүлэх гэх мэт агрегат үйлдэлүүдийг бас хийх чадалтай юм байна. Мөн хоёр API-н хооронд ч холболт хийж өгөгдөлийг parse хийх боломжтой гэнэ шүү.
  2. Өгөгдөлийг автоматаар цуглуулчихлаа. Одоо боловсруулж эхэлнэ. Мэдээж энэ боловсруулалтыг автоматаар хийдэг юм байна. 252 Data automation нь өгөгдөлийг ухаалагаар таньж боловсруулалтыг хийдэг. Ингэснээр тухайн өгөгдөл бүр дээр боловсруулалт хийх гэж гар аргаар excel эсвэл query бичиж run дарах хэрэггүй болж байна. Мэдээж ингэснээр таны өгөгдөлийн үр дүн хурдан цаг тухайд нь бий болох том давуу талыг үүсгэнэ. Business-рүү чиглэсэнээр platform-оо гаргаж байгаа нь компаниудын бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг болох өгөгдөлүүдэд тохирсон автомат процессуудыг бий болгожээ.
  3. Өгөгдөлөө боловсруулчихлаа. Одоо үр дүнгүүдээ гоё харах л үлдлээ. 252BI tool нь энэ хэсэгт төгс зохицоно. ETL, Data automation зэрэг програмуудтайгаа хоршиж ажиллах нь өгөгдөлийн үр дүнг хурдан харуулах, уян хатан ажлуулах, их өгөгдөл дээр ямар нэгэн гацалтгүй ажлуулах боломжуудыг бий болгосон нь энэ төрлийн tool-үүдээс ялгагдах том онцлого гэж хэлж болно.

Та 252Business Data Platform-г сонирхож байвал bi.252.mn гэж хандан бүртгүүлж 10 хоногийн үнэгүй хувилбарыг ашиглах боломжтой юм байна. ETL tool-г ашиглах бол etl.252.mn гэж хандах юм байна.

Tags : trending
ZZ

The author ZZ

Leave a Response