close
Daily News

Мета social VR орон зайд Horizon Worlds-г нэвтрүүлсэнээ зарлалаа

Мета private байдлааар жил гаруй туршилт хийсний эцэст Horizon Worlds гэж нэрлэгдэх сошиал виртуал VR-г гаргалаа. Энэхүү програм нь хэрэглэгчдэд Roblox эсвэл бусад бүтээгчид төвлөрсөн програмуудтай адил Мета-н үндсэн тоглоом дээр өөрсдийн мини тоглоом, үйл ажиллагаануудыг бүтээх боломжийг олгож байна. Мэдээж өөрсдийн бүтээсэн програм эсвэл тоглоомоос бүтээгч нь шууд орлого олох боломж одоогоор байхгүй байгаа юм.

Тиймээс Мета-н зүгээс бүтээгчидэд зориулсан тэмцээн, урамшуулалд зориулж “creator fund”-г бий болгож 10 сая доллар-г оруулсан байна.

18 ба түүнээс дээш насны хүн бүр VR аватар бүтээж түүгээрээ ертөнцөд аялаж зугаалж, тоглох боломжтой.

Тоглогчид өөрсдийн ертөнцийг тойрон нисч, мод, дүрс гэх мэт зүйлсийг байрлуулж, дижитал орчиноо бий болгохын тулд “building blocks”-г ашиглан бүтээнэ. Үүний дараа тоглогчид тоглоомыхоо дүрмийг тогтохын тулд хоорондоо чат, харилцаа холбоог ашиглан харилцах боломжтой аж.

Tags : featured
ZZ

The author ZZ

Leave a Response