close
Daily News

iPhone 15 нас хүрлээ: 15 жилийн өмнө Steve Jobs тус бүтээгдэхүүнээ анх удаа танилцуулж байжээ

Одоогоос 15 жилийн өмнө Стив Жобс Apple-ийн хамгийн алдартай илтгэлээ тавихдаа iPhone-ийн анхны хувилбарыг танилцуулж байв. Тухайн үед гар утасны зах зээлд Nokia бол хамгийн том нэр байлаа. Жобс 2007 оны 1-р сарын 9-ний өдрийн үндсэн илтгэлийнхээ үеэр “iPhone бол бусад гар утаснаасаа таван жилийн өмнө гарсан хувьсгалт, ид шидийн бүтээгдэхүүн юм” гэж хэлж байсан нь одоо үед iphone гар утас ямар түвшинд байгаагаас харвал тэр яг л шидтэн мэт ирээдүйг харж байж.

Жобсын танилцуулга нь гайхалтай байж түүний дараагаар iPhone гар утас ч Дэлхий дахинд гар утасны ертөнцийг өөрчилсөн.

IPhone-ийн ид шидийн хувьсгал 2007 оны 1-р сарын 9-нд эхэлсэн бөгөөд Apple-д 15 жилийн хугацаанд 3 их наяд долларын компани болж өсөхөд тусалсан гол бүтээгдэхүүн билээ

Өдгөө 15 жилийн настай iPhone гар утас хэрхэн өөрчлөгдөж хувьсаж ирэв.

  • 2007 онд Apple-н зах зээлийн үнэлгээ 174 тэрбум доллар байсан бол 2022 оны 1 сарын 3-ны байдлаар 3 их наяд долларт хүрсэн байна.
  • iPhone анхны хувилбар нь мөнгөлөг өнгөтэй хөнгөн цагаан өнгөлгөөтэй гарч байсан бол одоогийн iPhone13 нь хөнгөн цагаан хүрээтэй, урьд болон хойд талдаа шилтэй таван өнгийн сонголттой болжээ
  • Анх 499 долларын үнэтэйгээр 4GB багтаамжтай байсан бол өдгөө 256 GB багтаамжтай 1099 долларын үнэтэй, 1TB багтаамжтай бол 1599 долларын үнэтэй болсон байна
  • 2007 онд iPhone гарч байхад Instagram, Uber, TikTok, Twitch, Snap, Lyft, DoorDash, Tinder, Slack, Lime, Postmates, Venmo, Pinterest зэрэг бидний мэдэх програмууд байгаагүй байжээ
  • Анх нэг камертай гарч байсан бол өдгөө ард урьдаа нийт 4 камертай болж
  • Анхны iPhone утсаар видео бичлэг хийх боломжгүй байсныг та мэдэх үү ? Тэгвэл одоо 4K 60кадр/с видео хийдэг болсон байна
  • 3.5 инч хэмжээтэй дэлгэцтэй байсан бол одоогийн iPhone mini нь гэхэд л 5.4 инч дэлгэцтэй.
  • 2007 оны 9 сарын 10-нд Apple анх удаа сая дахь iPhone-оо борлуулж байж. Энэ нь нээлтээ хийсэнээс хойш 74 хонгийн дараа аж. Тэгвэл 2018 онд Apple 216 сая iPhone борлуулсан нь 1.5 өдөрт нэг сая iPhone зарагдсан гэсэн аймшигтай тоо байдаг.
Tags : trending
ZZ

The author ZZ

Leave a Response