close
Daily News

Сингапурт төвтэй Sesto Robotics нь 5.7 сая долларын хөрөнгө оруулалт босгож Үйл ажиллагаагаа олон улсын хэмжээнд тэлэх зорилготой

Сингапурт төвтэй аж үйлдвэрийн роботын фирм Sesto энэ долоо хоногт TRIVE, WTI GmbH болон SEEDS Capital компаниудыг багтаасан 5.7 сая долларын ээлжит хөрөнгө оруулалтаа авсанаа зарлалаа. Тэд өнгөрсөн наймдугаар сард Magnus-н AMR(автономт хөдөлгөөнт робот) шинэ цувралаа гаргаад байсан юм.

Эдгээр роботууд нь агуулахын роботуудтай адил үүрэг гүйцэтгэх чадалтай бөгөөд нэмэлтээр дагалдах хэрэгсэл суурьлуулж олон нэмэлт үйлдэлийг гүйцэтгэх боломжуудыг бүрдүүлжээ.

Өнгөрсөн тавдугаар сард Sesto нь Европ руу тэр дундаа Австри, Герман, Швейцарь руу үйл ажиллагаагаа өргөжүүлэх ажлыг эхлүүлээд байсан.

Бид Еврод дахь автомат хөдөлгөөнт роботуудынхаа тоог нэмэгдүүлж байгаад баяртай байна. Ирэх 4 жилийн дотор 11.8%-р өсөх төлөвтэй байгаа нь 4.40 тэрбум ам.доллар юм

Гүйцэтгэх захирал Чор-Чен Анг

Санхүүжилт нь эдгээр төрлийн олон улсын түншлэл, зах зээлийг өргөжүүлэх, түүнчлэн компанийн бүтээгдэхүүн санал болгох, одоо байгаа роботуудын олон талт байдлыг бий болгоход чиглэнэ.

Tags : featured
ZZ

The author ZZ

Leave a Response