close
Daily News

Microsoft 68.7 тэрбум долларын бэлэн мөнгөөр Activision Blizzard-г худалдаж авсанаа зарлалаа

Урьд шөнийн хамгийн том худалдан авалтуудын нэг бол Microsoft компани тоглоом бүтээгч Activision Blizzard-н 25.88%-г 75 тэрбум төгрөгний бэлэн мөнгөөр худалдаж авсан явдал боллоо. Ингэснээр Microsoft-н тоглоомын үйл ажиллагааны чиг хандлага болон хамрах хүрээ эрс өөрчлөгдөж байна гэж судлаачид үзэж байна.

Activision Blizzard нь та бидний мэдэх Call of Duty, World of Warcraft, Candy Crush гэх мэтчилэн маш олон алдартай тоглоомын франчайзуудыг эзэмшдэг компани юм.

Энэ үйл явдалын дараа Microsoft компани мэдэгдэлдээ бид Хятадын Tencent Holdings Ltd., Японы Sony Group Corp-ын дараа орох Дэлхийн гурав дахь том тоглоомын компани болно гэв.

Энэ хэлцэлийг амжилттай хийх болсон нэг шалтгаан бол өнгөрсөн 7-р сард Activision компаний 10 мянга гаруй ажилчдын бэлгийн дарамт, хүйсийн цалин хөлсний ялгаатай байдал зэргээр Калифорнийн зохицуулагчид шүүхэд нэхэмжлэх гаргаад байсантай холбоотой Activision-н хувьцааны үнэ бараг 30%-н уналт үзүүлээд байсан билээ.

Ямартай ч тоглоомын зах зээлд томчууд хүч түрэн орж ирсээр байна. Цахим тоглоомын зах зээл аль хэдийнээ кино болон дууны зах зээлийг нийлүүлсэнээс том болсон гэдгийг та мэднэ биз дээ.

Tags : featured
ZZ

The author ZZ

Leave a Response