close
Daily News

2024 онд Google компани шинэ AR чихэвч гаргахаар төлөвлөж байна

Twitter өнөөдөр нэгэн шинэ функцийг нэвтрүүлж байгаагаа мэдэгдлээ. Энэ бол NFT буюу non-fungible tokens цэсийг оруулж ирж байна. Үүгээрээ дамжуулан дижитал хөрөнгийг blockchain дээр баталгаажуулж хэрэглэгчиддээ санал болгож буй хэрэг юм. Энэ функцийн нэрийг Twitter Blue гэх аж.

Twitter Blue функцийг iOS хувилбар дээр оруулаад байгаа бөгөөд android хэрэглэгчидийн хувьд вэбээр дамжин нэвтрэх боломжтой байгаа гэнэ. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар Twitter Blue функцийг Дэлхий даяараа ашиглах боломжгүй байгаа ба NFT Profile Pictures-н хэрэглээг АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсуудад эхэлж хязгаарлагдмал байдлаар хэрэглүүлэх аж.

Энэ үйлчилгээний талаар өнгөрсөн 9 сард Twitter мэдэгдэж байсан бол ийнхүү энэ удаад нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Энэхүү үйлчилгээг та ашиглахын тулд өмнөх шигээ профайл хэсэг-рүүгээ ороод профайл зургаа өөрчлөхөд хэсэгт NFT сонгох шинэ сонголт үүссэн байх болно. Үүний дараа та крипто түрийвчтэйгээ холбоод болох гэнэ. Одоогоор Coinbase Wallet, Rainbow, MetaMask, Ledger Live, Argent, Trust Wallet зэрэг хэтэвчийг дэмжиж байгаа ба баталгаажуулалт хийгдсэний дараа та харуулахыг хүсч буй NFT-ээ сонгоно. Ethereum сүлжээнд үйлдвэрлэсэн JPEG болон PNG NFT нь профайл зураг болгон ашиглах боломжтой юм байна.

NFT-р профайлаа өөрчилсөн хэрэглэгчидийн зураг дээр дарж орон түүний цуглуулга, гарал үүсэл болон бусад зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.

Tags : trending
ZZ

The author ZZ

Leave a Response