close
Daily News

Carbon M3 болон M3 Max зэрэг шинэ загварын 3D принтерүүдээ танилцууллаа

3D-р принтер үйлдвэрлэгч Carbon өнөөдөр шинэ принтерүүд болох M3 болон M3 Max загваруудаа танилцууллаа. Өмнөх загваруудтай харьцуулахад олон зүйлээр сайжирсан бөгөөд принтлэх процессийг илүү сайн хянаж, алдааны гормыг багасгасан, илүү өргөн дизайны орон зайтай болсон тул илүү том хэмжээтэй 3D модел хэвлэх боломжтой болсон байна. Өмнөх үеийн M1 загвартай харьцуулахад маш хурдан хэвлэх чадвартай болсон нь шинэ загварын хамгийн чухал сайжруулалт гэж онцолжээ.

M3 Max нь M3-аас хоёр дахин том хэмжээтэй гэдгээрээ ялгаатай бөгөөд илүү том хэсгүүдийг хэвлэхэд тохиромжтой юм байна. M цуврал нь анх 2016 онд худалдаанд гарсанаас хойш багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл тасралтгүй үйлдвэрлэгдэж байгаа.

Сүүлийн жилүүдэд 3D принтерийн хэрэглээний цар хүрээ Дэлхий дахинд тэлсээр байгаа бөгөөд бүр барилгын эд анги, усны хоолой, төхөөрөмжийн жижиг эд ангиудыг хэвлэж ашиглаж байна. Мэдээж хэрэг барилгын салбарт 3D принтер дэвшил авчирч байгаа бөгөөд custom дизайн бүтээхэд илүү ашиглагдаж байна.

Tags : featured
ZZ

The author ZZ

Leave a Response