close
Daily News

Zuckerberg өнгөрсөн өдрүүдэд Metaverse-г хүчирхэг болгох хиймэл оюун ухааны төслүүдээ ил болголоо

Meta-г үндэслэгч Марк Зукерберг хиймэл оюун ухааны хэд хэдэн амбицтэй төслүүдээ танилцуулж, хиймэл оюун ухаан бол “Metaverse-н түгжээг тайлах түлхүүр” хэмээн онцоллоо. Шууд дамжуулалтын үеэр тэрээр хиймэл оюун ухааны Builder Bot функцийг ашиглан арал, мод, наран шарлагын газар зэргээс бүрдсэн ертөнцийг бүтээж үзүүлжээ.

Мөн тэрээр universal speech translator бүтээх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэв. Мэдээж хэрэг Metaverse-д олон улсын хүмүүс Дэлхийн өнцөг булан бүрээс холбогдох бөгөөд энэ үед мэдээж хэрэг үүсэх нэг асуудал нь хэлний бэрхшээл байх болно.

Ямар ч хэлээр хэнтэй ч харилцах чадвартай болно гэдэг бүх цагийн үеийн хувьд superpower юм.

Mr Zuckerberg

Builder Bot нь хүмүүст чихэвч эсвэл шилээр дамжуулан виртуал байдалд нэвтэрч ороход бодит амьдралын туршлагаас Metaverse-г харж ойлгоход туслах зорилгоор Meta компаниас хэрэгжүүлж буй CAIRaoke төслийн нэг хэсэг гэнэ.

Мета ертөнцөд олон хиймэл оюун ухаанд суурилсан системүүд байрших нь хэр аюулгүй байдал болоод зохицон ажиллах тал дээр ямар байх талаар хүмүүсийн анхаарлын төвд байсан асуултанд Zuckerberg хариулахдаа: эдгээр Метагийн виртуал ертөнцийг удирддаг хиймэл оюун ухааны системүүд нь хувийн нууцыг хадгалж, ил тод, хариуцлагатай байх болно гэж ам гарав.

Tags : featured
ZZ

The author ZZ

Leave a Response